Энэхүү бодлого нь Бүрий амьдрал (burii.life, цаашид Сайт) таны тухай ямар мэдээлэл цуглуулж, юунд ашиглаж, хэнтэй хуваалцдагийг тайлбарлана. Бид аль болох бага мэдээлэл цуглуулдаг: бүртгэл, нууц үг байхгүй, нэр, утас, и-мэйл асуудаггүй.
1. Мэдээллийг хариуцагч
- Нэр: burii.life
- Холбоо барих: info@burii.life
2. Бидний цуглуулдаг мэдээлэл
Төлбөр төлөхөд (захиалга):
- захиалгын дугаар, аль өгүүллэг, дүн, төлбөрийн төлөв, огноо, цаг;
- таны IP хаяг болон хөтчийн төрөл (User-Agent);
- Meta-гийн хөтчийн танигч (_fbp, _fbc cookie-ийн утга), хэрэв таны хөтөч тэдгээрийг хадгалсан бол.
Төлбөрийн цонхонд: цонх нээсэн, банк сонгосон, QR харуулсан, хаасан зэрэг алхам, аль банкийг сонгосон, төхөөрөмжийн төрөл (Facebook, Instagram, Threads-ийн дотор, iPhone, Android эсвэл компьютер). Үүгээр төлбөрийн цонхыг сайжруулдаг; хэн болохыг тань тогтоодоггүй.
Сэтгэгдэл бичвэл: таны өгсөн үнэлгээ (1–5) ба текст. Сэтгэгдэл нэргүй харагдана. Нэг төлбөрт нэг сэтгэгдэл гэдгийг шалгахын тулд захиалгатай холбогдсон ч захиалгын дугаар хэнд ч харагдахгүй. Зохиолч уншаад нийтэлнэ.
Нийт статистик: өгүүллэг бүрийн өдрийн уншилт, төлбөрийн цонх нээгдсэн, төлбөр төлсөн тоо. Энэ нь зөвхөн тоо, хүн тус бүрээр хадгалагддаггүй.
Бид цуглуулдаггүй: нэр, утасны дугаар, и-мэйл, гэрийн хаяг, банкны карт, дансны мэдээлэл. Төлбөрийг Wire.mn болон таны банк хийдэг тул картын, дансны мэдээлэл манайд ирэхгүй.
3. Юунд ашигладаг вэ
- Төлсөн өгүүллэгийг тань нээж, дараа нь дахин нээгдэх боломжтой байлгах.
- Төлбөр орсон эсэхийг шалгах, луйвраас сэргийлэх, төлбөрийн маргаан ба техникийн алдааг шийдэх.
- Аль өгүүллэгийг уншиж байгааг ойлгож, сайт ба өгүүллэгээ сайжруулах.
- Facebook, Instagram дээрх зар сурталчилгааны үр дүнг хэмжих, зараа өгүүллэгт сонирхож болох хүмүүст харуулах.
Бид таны мэдээллийг худалдахгүй, бусдад түрээслэхгүй.
4. Cookie ба хөтчийн санах ой
- unlocked (cookie, Сайт): төлсөн өгүүллэгийг таних түлхүүр; 400 хоног хүртэл.
- tokens, bought:… (хөтчийн санах ой, Сайт): cookie алга болсон ч төлсөн өгүүллэгийг нээх; та устгах хүртэл.
- burii.read (хөтчийн санах ой, Сайт): үсгийн хэмжээ, унших өнгө; та устгах хүртэл.
- _fbp, _fbc (cookie, Meta): зар сурталчилгааны хэмжилт; Meta-гийн бодлогоор.
- _ga, ga… (cookie, Google): сайтын статистик; Google-ийн бодлогоор.
Сайтын өөрийн cookie-гүйгээр төлсөн өгүүллэг тань дахин нээгдэхгүй. Meta, Google-ийн cookie-г хааж болно (6-р хэсэг); сайт хэвийн ажиллана.
5. Хэнтэй хуваалцдаг вэ
- Wire.mn, QPay, таны банк: төлбөр хийхэд. Бид Wire.mn-д зөвхөн дүн, өгүүллэгийн нэр, захиалгын дугаарыг өгнө.
- Meta (Facebook, Instagram): Meta Pixel хөтчөөс тань дараах үйл явдлыг илгээнэ: хуудас үзсэн, өгүүллэг нээсэн, төлбөрийн цонх нээсэн, банк сонгосон, төлсөн, бэлэг нээсэн, хамт өгүүллэгийн нэр, ангилал, үнэ. Төлбөр баталгаажмагц манай сервер ч мөн Meta-д (Conversions API) захиалгын дугаар, дүн, өгүүллэг, таны IP хаяг, хөтчийн төрөл, _fbp, _fbc утгыг илгээнэ. Ингэснээр банкны аппаар төлөөд сайт руу буцаагүй уншигчийн худалдан авалт ч зарын хэмжилтэд тусна. Нэр, утас, и-мэйл илгээхгүй.
- Google Analytics: дээрхтэй ижил үйл явдлыг сайтын статистикт.
- Cloudflare: сайтыг байршуулж, халдлагаас хамгаалдаг; хүсэлт бүр түүгээр дамжина.
- Google Fonts: үсгийн фонт ачаалахад хөтөч тань Google-ийн сервертэй холбогдоно.
Эдгээр компани тус бүр өөрийн нууцлалын бодлоготой. Хуулиар шаардсан тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдээлэл өгч болно.
6. Зар, хэмжилтээс татгалзах
- Хөтчийнхөө тохиргоонд гуравдагч талын cookie-г хаах, эсвэл зар хаагч ашиглах.
- Facebook-ийн Зарын тохиргоо (Ad preferences), «Бусад вэбсайт дахь таны үйлдэл» (Your activity off Meta technologies) хэсгээс энэ мэдээллийг зарт ашиглахыг хаах.
- Google Analytics-ийн татгалзах нэмэлт (Google Analytics Opt-out Browser Add-on).
7. Facebook хуудас ба Messenger
Та манай Facebook, Instagram хуудсанд сэтгэгдэл, мессеж бичвэл автомат хариулах үйлчилгээ маань таны Facebook, Instagram дээрх нэр, Meta-гийн өгдөг хэрэглэгчийн дугаар, бичсэн текстийг хадгалж, өгүүллэгийн холбоосыг илгээх, асуултад хариулахад ашиглана. Сонирхсон өгүүллэгийн шошго тавьж, дараа нь сонирхож болох өгүүллэгээ мэдэгдэж болно. Мессеж хүлээж авахыг хүсэхгүй бол бидэнд бичээрэй, эсвэл Messenger дээр харилцааг хаагаарай.
8. Хадгалах хугацаа
- unlocked cookie: 400 хоног хүртэл; өгүүллэг нээх бүрт шинэчлэгдэнэ.
- Захиалгын бүртгэл: төлсөн өгүүллэгийг дахин нээх, маргаан шийдэх, санхүүгийн тайлан гаргахад шаардлагатай хугацаанд. Устгуулахыг хүсвэл 9-р хэсгийг үзнэ үү.
- Сэтгэгдэл: та эсвэл бид устгах хүртэл. Устгасан сэтгэгдлийн текст арилна.
9. Таны эрх
Монгол Улсын Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу та өөрийн тухай мэдээлэлтэй танилцах, засуулах, устгуулах, боловсруулахыг зогсоохыг шаардах эрхтэй.
Бүртгэл байхгүй тул бид таныг захиалгаар нь олно: info@burii.life хаягаар төлбөрийн огноо, цаг, дүн, өгүүллэгийн нэрээ бичээрэй. Захиалгын бүртгэлийг устгавал тэр өгүүллэгийг дахин нээж өгөх боломжгүй болохыг анхаарна уу.
10. Хүүхэд
Сайт 13-аас доош насны хүүхдэд зориулагдаагүй. 16+, 18+ тэмдэгтэй өгүүллэг тухайн наснаас дээш уншигчдад зориулагдсан. Хүүхэд тань мэдээлэл өгсөн гэж үзвэл бидэнд бичээрэй, устгана.
11. Аюулгүй байдал
Сайт зөвхөн HTTPS-ээр ажиллана. Өгүүллэг нээх түлхүүр нь гарын үсэгтэй тул хуурамчаар үүсгэх боломжгүй. Захиалгын мэдээлэлд зөвхөн сайтыг удирддаг хүмүүс Google нэвтрэлтээр хандана.
12. Өөрчлөлт
Энэ бодлогыг шинэчлэх бол энэ хуудсан дээр огноог нь өөрчилж нийтэлнэ. Асуулт байвал info@burii.life хаягаар бичээрэй.